Үйлчилгээний нөхцөл
-
Ерөнхий нөхцөл
-
Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр цахим орчинд караоке үйлчилгээг ашиглах эрхийг худалдах, худалдан авахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
-
Үйлчилгээ ашиглахтай холбогдсон энэхүү харилцаанд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
-
“Хэрэглэгч” гэж үйлчилгээ ашиглах нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “Duul” караоке аппликейшнийг хэрэглэж буй этгээдийг;
-
Цахим худалдааны систем гэж Албан ёсны эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр хийгдсэн караоке бэлдэц (үүсмэл бүтээл)-ийг хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг үзүүлж буй гар утас болон таблетанд зориулсан “Duul” аппликейшн (цаашид “Duul” гэх)-г
-
“Duul” нь өөрийн тусгайлан гаргасан үйл ажиллагааны системээр дамжуулан чанарын шаардлага хангасан караоке үйлчилгээг хаанаас ч хэрэглэгчдэд хүргэх, танилцуулах, худалдан авалтыг цахимаар хийх өөрийн үйл ажиллагааны онцлог шинжийг агуулсан тул Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан бүтээл болно.
-
Бүртгүүлэх хэрэглэгч болох
-
Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “Duul”-ийн Бүртгүүлэх хэсгийг сонгож, өөрийн и-мэйл хаягаар бүртгэл үүсгэнэ. Бүртгүүлэхдээ хэрэглэгч нууц үгээ зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулна. Бүртгүүлсэний дараа өөрийн бүртгэлтэй имэйл хаягаар орж баталгаажуулсаны дараа хаягийн эрх идэвхжинэ.
-
Хэрэглэгч “Duul”-д нэвтрэх өөрийн зохиосон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг өөрөө хариуцна.
- two.three
-
Захиалга өгөх, төлбөр төлөх, идэвхижих
-
Хэрэглэгч 24 цагийн аль ч цагт хэдэн ч удаа “Duul”-г ашиглан захиалга хийж болно.
-
Хэрэглэгч Багц хэсэгрүү орж эрхийн хугацаагаа сонгож зааврын дагуу дансаар эсхүл SOCIALPAY, QPAY-ээр төлбөрөө төлнө.
-
Төлбөрийг socialpay, qpay-ээр төлсөн тохиолдолд гүйлгээ амжилттай болсон бол шалгаад идэвхжүүлэх товчийг дараад дахин нэвтэрч ороход үйлчилгээний эрх нээгдсэн байна.
-
Төлбөрийг дансаар шилжүүлэн төлсөн тохиолдолд 8988-9998, 8020-2080 дугаарт залгаж мэдэгдэх бөгөөд эрх нээгдсэний дараа гарах товчийг дараад дахин нэвтэрч ороход үйлчилгээний эрх нээгдсэн байна.
-
Хэрэглэгч нь тухайн багц, үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, захиалгаа баталгаажуулах бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол буцаах боломжгүй.
-
Хэрэглэгч “Duul”-г ашиглах, захиалга хийх зэрэг мэдээлэл авах бол ажлын өдрүүдэд ажлын цагаар Цахим худалдааны систем эзэмшигчтэй 8988-9998, 8020-2080 дугаарын утсаар холбогдоно.
-
Duul-г хэрэглэх нөхцөл
-
“Duul”-ийн нэг нэвтрэх эрх нэг төхөөрөмж дээр ашиглагдана.
-
Duul караоке системийг ашиглахдаа таб, утсан дээр шууд ашиглах эсхүл дагалдах хэрэгслүүд болох өсгөгч (дипузер), зөөврийн микрофоны хамт ашиглах боломжтой.
-
Duul караоке систем суулгасан таб, утас эвдэрсэн, алдагдсан тохиолдолд хэрэглэгч өөр табанд өөрийн нэвтрэх эрхээ үргэлжлүүлэн хэрэглэх ба энэ тохиолдолд холбогдох баримтыг үндэслэн эрхийг сэргээж өгнө.
-
Duul караоке систем интернетгүй орчинд зөвхөн зөвхөн татаж авсан дуугаа ашиглах боломжтой бөгөөд хэрэглэгчийн багцын эрх дуусах хүртэл ажиллана.
-
Татсан дуугаа багцын эрх дуусахаас өмнө сунгасан дохиололд татсан дуу устахгүй.
-
Идэвхжүүлсэн багцад дагалдах контентод тоон хязгаарлалт байхгүй дагалдах контентийг хязгааргүй дуулах, үзэх боломжтой.
-
“Duul”-н Зохиогчийн эрхийг хамгаалах
-
“Duul”-д цахим хэлбэрээр байршсан байгууллагын лого, бараа бүтээгдэхүүн , ажил үйлчилгээний тэмдгүүд“Duul” аппликейшн (цаашид “Duul” гэх) бүтээгчийн оюуны өмч бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.
-
“Duul” лого, нэр, апликейшны бүтэц, загвар, түүнд байршуулсан контент нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулах, дуурайж үйлдэх, ашиг олох зорилгоор ашиглаж зохиогчийн эрх зөрчихийг хориглоно.
-
Хэрэглэгч үйлчилгээ ашиглах нөхцөлийн 5.2 дах хэсэгт заасан зохиогчийн эрх, барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ.
-
Бусад
-
“Duul” -г зохиогч нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд тухай бүр “Duul” дээр нийтэд нээлттэй мэдээлэх үүрэг хүлээнэ.
-
Хэрэглэгчийг захиалга хийх үед үйлчилж байсан үйлчилгээний нөхцөл өөрчлөгдсөн тухай мэдээлэлтэй танилцаагүйгээс гарах үр дагаврыг хэрэглэгч өөрөө хариуцна.
-
Энэ цахим худалдааны системийг олон нийтэд түгээх, ашиг олох зорилгоор ашиглахыг хориглох бөгөөд хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээнд зориулж ашиглана.
-
Үйлчилгээний нөхцөлийн 6.3-т заасныг зөрчсөн тохиолдолд үйл ажиллагаа явуулж олсон орлогыг зохиогч авах бөгөөд учирсан хохирлоо хэрэглэгчээс шаардах эрхтэй.
-
Хэрэглэгчийн бүртгэл устгах, User Data Deletion
-
Хэрэв та өөрийн бүртгэлийг устгуулах хүсэлтэй бол энэхүү form-г-г бөглөж илгээнэ үү. Таны бүртгэл ажлын 3 өдөрт багтан устгагдах болно.
The user can request data deletion by clicking link here. The app will be deleted within 3 working days after receiving the data deletion request.